АНУ-ын сансрын НАСА агентлаг Бархасбадь гарагийн хойд бүслүүр дэх содон хэлбэр дүрс бүхий ер бусын үүлний гэрэл зургийг нийтэлжээ.
Үүлний дээд давхаргаас 11 350 км зайд байсан Juno нэртэй сансрын хөлгийн тусламжтайгаар гэрэл зургийг авсан аж. Мушгирсан тод цагаан өнгийн үүл бөөгнөрч доод давхаргын үүлийг сүүдэрлэснээр энэхүү гайхамшигт дүр зураг бий болдог байна.
Эрдэмтдийн хэлснээр ийм төрлийн үзэгдлийн тусламжтайгаар Бархасбадь гарагийн агаар мандлын түвшин хоорондын зай, тэдгээрийн бүтэц, үүслийг тогтоодог ажээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
GERLEN BURHUUL N ZADRAAD TOIROG BOLSON GEJ SOYL IRGENSHLIIN UUSEL NOMOND BII TENDEES SANAA AVAMAAR TEEVRIIN HEREGSEL BII