Д.Трамп Асадад анхааруулга өгөв

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 04

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнөөдөр Сирийн удирдагч Башар Асадад Идлиб муж руу халдахгүй байхыг анхаарууллаа. Сирийн Идлиб мужийн газар нутгийн ихэнх хэсэг босогчдын хяналтад байгаа билээ.

"Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Идлиб муж руу бодлогогүйгээр дайрах ёсгүй. Ийм хүн төрөлхтний гамшигт байдлыг үүсгэхэд оролцвол оросууд болон иранчуудын хувьд хүмүүнлэгийн том алдаа болно. Хэдэн зуун мянган хүн үрэгдэх аюултай учир ийм хэрэг гаргахыг зөвшөөрч болохгүй" хэмээн Трамп өөрийн твитер хуудаснаа жиргэжээ.

Идлиб муж нь хууль бус зэвсэгт бүлэглэлийн гарт буй Сирийн цорын ганц томоохон бүс нутаг бөгөөд тэнд 2017 онд аюулгүйн хойд бүсийг байгуулсан юм. НҮБ-ын тусгай элч Стаффан де Мистурагийн мэдээлснээр тус бүс нутагт Жебхат ан-Нусра болон Аль-Каида алан хядагчдын бүлэглэлийн 10 мянга орчим босогчид байрлаж байна. Дамаск тус муж дахь хяналтаа сэргээсэн тохиолдолд Сири дахь өргөн хэмжээний зэвсэгт мөргөлдөөний төгсгөл болох юм.  

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочих (64.119.24.217) 2018 оны 09 сарын 04

Идлибт ИГИЛийн гол хүч байршиж, алан хядагчид дур зоргоороо авирлаж энгийн иргэдийн амь нас сүйрч байхад АРДЧИЛСАН АНУ ИГИЛийг өмгөөлж, зэр зэвсгээр хангаж байгааг юу гэж ойлгох вэ? Ер нь СИРИ ӨӨРИЙНХӨӨРӨӨ АМЬДАРЧ БОЛОХГҮЙ ЮУ, ХЭНТЭЙ ХАМТРАХ, АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДЭХЭЭ ЭНЭ УЛСЫН ХУУЛЬ ЁСНЫ ТӨР ЗАСАГ ШИЙДЭХ ЁСТОЙ БИШ ҮҮ!!!

0  |  0
Top