Жеби хар салхины улмаас 600 орчим нислэг цуцлагдаад байна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 04

Жеби нэртэй хүчтэй хар салхины улмаас Японы 13 нислэгийн компаниуд улсынхаа төв болон баруун өмнөд хэсэгт хийх 589 нислэгийг цуцалжээ. Осака, Кобэ зэрэг Кансай мужийн хотууд үүнд хамаарч байгаа бөгөөд цуцлагдсан нислэгийн тоо өссөөр байна.

West Japan Railway зэрэг төмөр замын томоохон компаниуд мөн адил Осака, Хирошима хотууд болон Хонсю, Сикоку арлуудыг холбодог хотууд руу чиглэсэн өндөр хурдны галт тэргийн хөдөлгөөнийг зогсоожээ. Токио хотын зэргэлдээх Канагава, Тиба муж хоорондын гатлага онгоц саатсан байна.

Сүүлийн 25 жил Японд ажиглагдаагүй хүчтэй Жеби хар салхи Японы зүүн өмнөдөөс умард зүг рүү чиглэж байгаа бөгөөд лхагва гарагийн өглөө гэхэд тус улсын газар нутгийг бүхэлд нь дайран гарах аж. Хар салхины хурд 60 м/с хүрч энэ жил тохиож байгаа хамгийн хүчтэйд тооцогдож байна гэж Киодо Ньюс агентлаг мэдээллээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөнч(111.126.143.184) 2018 оны 09 сарын 05

Хубилай хааны цэрэг эрсийн тэнгэрт мэдүүлсэн гомдол үргэлжлэсээр

0  |  0
Зочин(103.9.90.53) 2018 оны 09 сарын 04

Ямар хэцүү юм бэ дээ. Японы ард түмэн энэ байгалийн гамшигт үзэгдэлд их өртөх юм даа. Энэ хүчтэй салхи бага хохирол учруулж холуур өнгөрөөсэй гэж залбирч сууна.

0  |  0
Top