Викториа Бекхэм аз жаргалгүй болоод инээмсэглэдэггүй гэж үү?!

2018 оны 09 сарын 08

Викториа Бекхэм инээдэггүйгээрээ зартай. Олны өмнө инээмсэглэх нь маш цөөн тул түүнийг Дэвидтэй хамт байхдаа аз жаргалгүй байдаг гэж хүртэл бичдэг. Зарим нь бүр салахыг хүсдэг ч гэж “чалчина”. Тэгвэл Викториа энэ талаар ийн өгүүлжээ.

“Дэвид бид хоёрын хувьд гэр бүлээс илүү чухал зүйл гэж байдаггүй. Хоёулаа ханилж суугаагүй бол өдий хэмжээнд хүрэхгүй л байсан гэж бид хоёр ярьдаг. Үнэхээр ч тийм. Бид хоёр тусдаа бус хамтдаа байхдаа хүчтэй.


Бидний ханилж буй 20 жилийн турш мөн ч их дэмий худлаа зүйл бичигдсэн. Гэвч одоо бид хоёр ийм зүйлийг тоохоо больсон. Хов жив урсаж л байдаг, бид хоёр жирийн сайхнаараа амьдарч л яваа. Гэхдээ ойр дотныхон, хамаатан садангуудад маань мөдхөн бид хоёрыг салах гэж байгаа тухай мэдээ уншиж сонсоход таагүй байдаг юм шиг билээ.


Дэвидтэй байх их хөгжилтэй сайхан. Үнэхээр би зарим хүмүүсийн ярьдаг шиг аз жаргалгүй болоод инээмсэглэдэггүй юм бол аль хэдийнэ салчихаад ганцаараа явж байх байлгүй дээ” хэмээн Викториа Бекхэм өгүүлжээ.


Э.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top