ЦАГ АГААР | Газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж болзошгүй

57 минутын өмнө

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж болзошгүй тул тариа, ногоо цасанд дарагдах, хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.

09-р сарын 25-ны 20 цагаас 09-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв аймаг, Дархан, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +9...+14 градус, Алтайн өвөр говиор +19...+24 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +11...+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +12...+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Өдөртөө +9...+11 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top