
Өнөөдөр 2026.09.25. Энэ оны 268 дахь өдөр бөгөөд он дуусахад 97 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 41 минутад мандаж, 18 цаг 47 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 13 хэм дулаан, шөнөдөө 2 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн мөрөөдлийн өдөр, Дэлхийн зүүдний өдөр болон Дэлхийн эмзүйчдийн өдөр тохиож байна. Мозамбикт Зэвсэгт хүчний өдөр буюу Хувьсгалын өдөр бол Францад Үндэсний баярын өдөр, Австралид Коалаг аврах өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр мэндэлсэн алдартнууд: Испанийн кино найруулагч Педро Альмодовар, Америкийн жүжигчин Марк Хэмилл, Зөвлөлт, Украины жүжигчин Людмила Ефименко, Италийн дуучин Зуккеро, Америкийн жүжигчин Майкл Мэдсен, Италийн зохиолч Никколо Амманити, Америкийн жүжигчин Уилл Смит, Кэтрин Зета-Жонс, Италийн жүжигчин Майя Санса, Америкийн жүжигчин Клеа Дювал.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1929 оны энэ өдөр Ардын засгийн газрын дэргэд Улсын худалдааны төлөөлөгчийн газар байгуулагджээ.
1949 оны энэ өдөр Шинжааны Гоминданы 30 мянган цэрэг командалсан эрх баригчид Хятадын Ардыг Чөлөөлөх Армид эсэргүүцэлгүй бууж өгч, БНХАУ-ын шинэ Засгийн газарт дагаар оров.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1632 онд Якутск хот байгуулагдав.
1906 оны энэ өдөр Испанийн математикч, инженер Леонардо Торрес Кеведо дэлхийн анхны радио төхөөрөмж “Telekino”-г олон нийтэд танилцуулжээ.
1909 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч Арман Фальер Парист олон улсын анхны нисэх онгоцны үзэсгэлэнг нээв. Гурван өдрийн дотор уг үзэсгэлэнд 10 мянган хүн очжээ.
1925 оны энэ өдөр Сергей Есенин Москвад сүүлчийн удаагаа олны өмнө гарчээ.
1926 онд Хэнри Форд ажлын найман цагтай ажлын таван өдрийг нэвтрүүлжээ.
1959 оны энэ өдөр Цейлоны ерөнхий сайд С.Бандаранайке-г Талдуве Сомарама гэгч лам буудаж, амийг нь хөнөөв.
1977 оны энэ өдөр Чикагогийн марафон анх зохион байгуулагдаж, 4200 орчим хүн оролцжээ.
1992 онд НАСА агентлаг “Mars Observer” хөлгийг Ангараг гараг руу хөөргөв. Долоон сарын дараа хөлөг тус гарагийн тойрог замд орох үеэр холбоо тасарчээ.
1995 оны энэ өдөр Израилийн Ерөнхий сайд Ицхак Рабин болон Палестиныг чөлөөлөх байгууллагын дарга Ясир Арафат нар Вашингтонд Йордан голын баруун эрэг дээр Палестины автономит улс байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ.
2023 оны энэ өдөр Уулын Карабахт түлшний агуулах дэлбэрч, 70 хүн амиа алдав.
Өнөөдөр үс засуулбал эд мал арвидна
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )