Украинд олзлогдсон иргэдийн мэдээлэл дунд П.Пүрэв-Очир багтжээ

48 минутын өмнө

 

Украины Гадаад хэргийн яам, Украины Олзлогдсон Цэргүүдийн Асуудлыг Зохицуулах төвийн эх сурвалж дээр үндэслэн ажилладаг StopRussianRecruiters.org сайтад дээрх мэдээлэл нийтлэгджээ.

Тодруулбал тус өгөгдлийн санд Пунцагийн Пүрэв-Очир гэх нэртэй мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ санд Украины армид олзлогдсон дэлхийн 51 улсын иргэний мэдээлэл байгаа аж. Үүнд 55 настай Пунцагийн Пүрэв-Очирын мэдээлэл энэ сарын 3-нд бүртгэгджээ. Тэрбээр ОХУ-ын зэвсэгт хүчний 38-р мото буудлагын бригадын 21720 дугаар тасагт алба хааж байгаад Украины Запорожье мужийн нутаг дэвсгэрээс олзлогдож 2026 оны нэгдүгээр сараас хойш олзны цэргүүдийн хуаранд байрлаж байгаа гэж мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top