Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орно

48 минутын өмнө

 

Өнөөдөр буюу 26-ны бямба гарагт Улаанбаатар хотод анх удаа шөнийн марафон зохион байгуулагдах гэж байна. Шөнийн марафон нь нар жаргасны дараа буюу ихэвчлэн 20.00-00.00 цагийн хооронд зохион байгуулагддаг гүйлтийн фестиваль юм.

Энэхүү арга хэмжээтэй холбоотой нийтийн тээврийн:

Ч:65, Ч:80, Ч:32Б гэсэн 3 чиглэлийн 24 тээврийн хэрэгсэл 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цагаас хойш доорх маршрутаар үйлчилгээ үзүүлнэ.

 

 

Түүнчлэн шөнийн марафон зохион байгуулагдахтай холбогдуулан гүйлтийн замналд орж буй зам, талбайд нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт үүсэх тул Ч:84 “Бага тэнгэр сити – Хан Хиллс – 120 мянгат”, М:6 “ТЭЦ-3 – Баянмонгол хороолол – Монгол тэмүүлэл сургууль” чиглэлүүдийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг 20:00 цагаас өмнө дуусгаж, хөдөлгөөнийг зогсоохоор төлөвлөж байна.

Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн:

  • ШҮ: 1 Офицер -5 шар
  • ШҮ:2-Нисэх-Сүхбаатарын талбай
  • ШҮ:3-Сүхбаатарын талбай -Зунжин чиглэлийн автобус шөнийн 02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top