100 улс, 100 дүр төрх: Онгоцны буудлын ажилтны авсан гэрэл зургууд

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 16

Нэг дор хамгийн олон өөр соёл, өөр үндэстэнг харах боломж нисэх онгоцны буудалд л байдаг гэдгийг Турк улсын нийслэл Истанбул хотын "Ататурк" нисэх онгоцны буудлын ажилчин, гэрэл зураг сонирхогч Мустафа Шанкая өөрийн авсан зургуудаараа илэрхийлжээ. Түүний энэ үйл хэрэг "100 улс, 100 дүр төрх" төслийг хэрэгжүүлэхэд том түлхэц болсон байна.

Ататуркийн нисэх онгоцны буудлаар өдөр бүх дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зуу зуун хүн дамжин өнгөрдөг. Мустафа Шанкая тэдгээр хүмүүс дундаас олон янзын нүүр царайг илэрхийлдэг байна. Өөр хоорондоо дахин давтагдашгүй төрхийг илэрхийлдэг гэнэ. 2018 оны гуравдугаар сард эхлүүлсэн түүний төсөл одоогийн байдлаар 77 орны, 117 хөрөг зургийг цуглуулж чаджээ. Тэрбээр 100 улсын дүр төрхөө цогцлоосны дараа үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

 

Николь, Украин улсын иргэн. Тэрбээр шивээс хийдэг бөгөөд европын олон улсаар аялж сонирхол нэгт хүмүүстэй уулзах хүсэлтэй.


 

Шайма, Кувейт улсын иргэн. Сайн дурын ажилтан, Мальта улсад суралцдаг.


 

Фрейя, Шотланд улсын иргэн. Тэрбээр АНУ-ын Оксфордын их сургуульд суралцдаг.


 

Баш, Ливана улсын иргэн. Аяллаар явахдаа үргэлж өөрийн бөмбөр хөгжимтэйгээ явдаг.


 

Ибрагим Зети, Руанда улсын иргэн. Тэр бол бүжигчин. Нисэх онгоцны буудал дээр бүжиглэж байхад нь түүний зургийг дарчээ.


 

Кавинтида, Тайланд улсын иргэн. Тэрбээр Дани улсад амралтын өдрүүдээ өнгөрүүлээд буцаж байгаа ажээ.


 

Индре, Литви улсын иргэн. Тэрбээр зуны амралтаа Калифорниад өнгөрөөхөөр төлөвлөжээ.


 

Фредерик, Франц улсын иргэн. Тэр Нигер улсад багшилдаг бөгөөд хоёр сарын зуны амралтын дараа шинэ улиралын хичээлээ заахаар нисэх гэж байна.


 

Юсси, Финлянд улсын иргэн. Юсси шивээсний салонтой. Африк руу нисэхийнхээ энэ зургийг авахуулжээ. Тэр Африкийн ширэнгэн ойд урт удаан аялал хийхээр төлөвлөжээ.


 

Парл, Эстон улсын иргэн. "Долоон төрөлт" спортын тамирчин.


 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.242.242.128) 2018 оны 12 сарын 17

хэдийчинээ будаг шунх түрхэж өөрийнхөө үнэн нүүр төрхийг дарна төдийчинээ хоосон сэтгэлгээтэй, хуурамч төрхтэй гэдгээ харуулдаг, боловсролтой, ухаалаг хүмүүст үнэн нүүр царайгаа нуух хэрэг огт байдаггүй, манай хүүхнүүд нүүрээ будах нь тэнэг хэрэг,,,,,,,,,

0  |  0
The (73.83.84.234) 2018 оны 12 сарын 16

Scotland gej uls bnaa. ANU giin Oxford iin ih surgiul genuu

0  |  0
Монгол(84.187.226.49) 2018 оны 12 сарын 16

Энэ хүмүүс манайхан шиг нүүрэн дээрээ баахан будаг шавдаггүй, байгаагаараа л байдаг. Гэхдээ сэтгэлгээ нь шал өөр, хүнийг гаднаас нь дүгнэж ялгаж харьцдаггүй, ХҮН бол ХҮН гэж харж, хүндэлдэг дээ. Манайхан шиг будчихвал үнэн тасархай харагдана. юун тэр Азиуд вээээээ л харагдана шүү дээ.

0  |  0
tenger(202.126.89.22) 2018 оны 12 сарын 16

neeh goy uursdiinhuuruu haragdaj bna

0  |  0
Zz(176.179.155.141) 2018 оны 12 сарын 16

Estoni ulsiin irgen estonoos garaltai ch geh shig erguu. uher mongol alga

0  |  0
Зүгээр зочин за(202.126.89.107) 2018 оны 12 сарын 16

Их царай муутай хүмүүс байна.Яг л тухайн улсынхаа дүр төрх онцлогийг харуулсан хүмүүс олж зураг даржээ

0  |  0
Top