Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны нөөцтэй байна. Тодруулбал, А-80 автобензин 86 хоног, АИ-92 автобензин 30 хоног, Дизелийн түлш 23 хоног, ТС-1 онгоцны түлш 26 хоногийн нөөцтэй байна.
2018 оны байдлаар нийт 1.6 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлох төлөвтэй байгаа аж. Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний үнэ тонн тутамдаа 82-148 ам.доллараар буурч, АИ-92 автобензиний үнэ тонн тутамдаа 617 ам.доллар, дизелийн түлш 706 ам.доллар болжээ.
Цаашид дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурах хандлагатай байгаа гэж шинжээчид таамаглаж байна. Ялангуяа Азийн ихэнх улсуудад ийм төлөв ажиглагдаж буй аж.
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )