Орон нутагт урьдчилан сэргийлэх шалгалт хийгдэж байна

2018 оны 12 сарын 22

Баян-Өлгий

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраасШинэ жилийн баярын үеэр хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулах зорилгоор хүнсний худалдааны дөрөв, нийтийн хоол үйлдвэрлэлийн 22, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найм, нийт 34 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хяналт шалгалтад хамруулжээ. Шалгалтаар дөрвөн нэр төрлийн 142 ширхэг хадгалалтын хугацаа дууссан, хадгалах горим зөрчигдсөн болон хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг хурааж,орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна. Илэрсэн зөрчил дутагдлын дагуу хоёр иргэнийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээг авсан.

Мөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар болон хүнсний цeхийн ажилчдад эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулжээ.

Шалгалт үргэлжилж байна. 

Увс

Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдааны газруудад хийсэн хяналт шалгалтын явцад хадгалалт, хэрэглээний хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй 21 нэр төрлийн, 418 ширхэг барааг газар дээр нь устгаж, 291ширхэг барааг лангуунаас буцаан татуулах арга хэмжээ авлаа.

Мөн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд үйл ажиллагаандаа мөрдөх зөвлөмж гарган хүргүүлсэн байна.

Ховд

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраасшинэ жилийн хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулж буй нийт 14 ресторан, зоогийн газруудад арчдас шинжилгээтэй хяналт шалгалтыг хийж нийт 58 зөрчил дутагдал илрүүлж, 42 зөрчлийг газар дээр нь арилгуулан, хоол үйлдвэрлэлд ашиглаж байсан хугацаа дууссан зургаан нэр төрлийн хоол амтлагчийг хурааж, холбогдох арга хэмжээг авав.

Мөн Булган суманд хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 12 газарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхэд хаяг шошгийн зөрчилтэй хоёр нэр төрлийн бүтээгдэхүүн, 12 нэр төрлийн 580 ширхэг хэрэглэх хугацаа дууссан бүтээгдэхүүний татан авалт хийлгэж “Шинэ жилийн баярын үеэр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Төв

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн хэмжээнд хүнсний худалдааны 75, нийтийн хоол үйлдвэрлэлийн 14, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 12, нийт 46 аж ахуйн нэгж байгууллага, 98 иргэнийг хяналт шалгалтад хамруулжээ.

Шалгалтаар 85 нэр төрлийн гурван литр, 5725 грамм, 275 ширхэг хадгалалтын хугацаа дууссан, хадгалах горим зөрчигдсөн болон хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг хурааж устгуулахаар акт, албан шаардлага хүргүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Дорнод

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баярыг угтан хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтанд хамрагдсан зургаан аж ахуйн нэгжийн 185 л шар айраг, 528 ш майонез зэргийг буцаан татан авалт хийлгэжээ.

Мөн282.5 литр шар айраг, 239 ш хэрэглэх болон хадгалах хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүний хурааж Хэрлэн сумын ЗДТГ-ын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг улсын орлогод оруулах, устгах, үнэлэх комисст шилжүүлэн устгалд оруулахаар шийдвэрлээд байна.

Дорноговь

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар зарын цахим хаягууд дээр тавигдсан мэдээллийн дагуу гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээ, баталгаажилтын бичиггүй хүнсний бүтээгдэхүүнүүд гар дээрээс худалдаалж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. 

Хяналт шалгалтын явцад БНХАУ-аас оруулж ирсэн, гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээний бичиггүй жимснүүдийг эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж, гэрээр болон хүргэлтээр худалдаалж буй зөрчлийг илрүүлэн, тавантөрлийн 104 кгжимсийг устгаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Хэнтий

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдааны газруудад хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар хадгалах хугацаа хэтэрсэн найман нэрийн 102 ширхэг, хадгалах горим зөрчигдсөн 2.8 кг хүнсний бүтээгдэхүүнийг устгалын акт үйлдэж устгах арга хэмжээг авлаа.

Эх сурвалж: МХЕГ


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top