Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас есөн дүүргийн ГБХЗХХ-тэй хамтран тогтмол, үр дүнтэй хамтран ажиллаж, гэр бүлд чиглэсэн бүтээлч, ажил үйлчилгээ, орчныг бүрдүүлэн иргэд олон нийтийн талархлыг хүртэж чадсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг үнэлж урамшуулан, тэдэнд улам ихийг хийж бүтээх урам зориг, эрч хүч өгөх, хүндэтгэл үзүүлэх зорилготой “Нийслэлийн хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллага” шадгаруулах ёслолын ажиллагаа /2018.12.21-нд/ боллоо.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд зэрэг албаны төлөөллүүд оролцов
Нийслэлийн 2018 оны “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах захирамж, удирдамж, мэдээллийг есөн дүүргийн хэмжээнд нийт 818 байгууллагад хүргүүлсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )