З.Мөнх-Оргил: Арга мухардсандаа “Босоо Хөх Монгол”-ынхонд хандсан

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 24
  • (ZINDAA) Онон голын эхэнд алт олборлолт явуулж байгаа компаниудыг Хэнтий аймаг, нутгийн иргэд эсэргүүцэж эхэлжээ. Энэ талаар Хэнтий аймгийн Биндэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Мөнх-Оргилоос тодрууллаа.

 

-Онон голын эхэнд яг ямар нөхцөл байдал үүссэн талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Батширээт сумын нутаг Гутайн даваанд буюу Онон голоос 3-7 км зайтай газарт гурван компани алтны олборлолт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байна. Гутайн даваанд алт олборлолт хийгдэж, тэндээс бохирдол гарвал Онон  гол сүйрэлд орно. Онон гол, түүнийг дагасан байгаль хөнөөлд учирна. Онон бол Монголын гал голомт болсон нутаг. Ерөнхийлөгч Монголын нууц товчоог өрх, байгууллага бүр залах зарлиг гаргаа биз дээ. "Нууц товчоо"-нд дурдагддаг түүхэн газраа хамгаалж үлдмээр байна. Онон голд хоёр сарын хугацаанд олборлолт хийсэн “Пегматит Майнинг” компани алт угаасан бохирдол усаа цутгаснаас болж ховордсон олон тооны тул, зэвэг загас үхсэн. Энэ мэтээр хөнөөл нь мэдрэгдэж байгаа.


-Алт олборлогч компани Батширээт, Биндэр сумын нутгийг дамнасан ордод үйл ажиллагаа явуулаад байгаа юм уу даа?  

-“Пегматит майнинг” компанийн  тусгай зөвшөөрөл авсан газрын 60 хувь нь Батширээтэд, 40 хувь нь Биндэр суманд харьялагддаг. Батширээтийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрчихсөн. Манайх зөвшөөрөхгүй эсэргүүцэж байгаа.  Түүнээс гадна алтны тусгай зөвшөөрөлтэй хоёр  компанийн  эзэмших газрын 40 хувь нь бас манай сумын  нутагт харьялагддаг.

-Танай хоёр сумын хүн амын тоо хэд вэ?

-Батширээт сум 3000, манай сум 4300 хүн амтай. Манай сумын иргэд алт олборлолтыг эсэргүүцэж байгаа юм.

-Гурван компани гурвуулаа одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа юм уу?

-“Пегматит майнинг” компани Гутайн даваанд алт олборлодог. Нийт 30 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл авсан юм билээ. “Айвунтэс” компани 2027 он хүртэл тусгай зөвшөөрөлтэй. Нөхөн сэргээлт хийх чиглэлээр ажилладаг.  “Ю Энд Би” компани нь одоогоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна.

 

-Биндэр сумын Засаг дарга С.ЭрхэмбаярБосоо Хөх Монгол" ТББ-ынханд хандаж албан  бичиг явуулсан гэж үнэн үү?

-Явуулаагүй. Тийм бичиг бол үйлдсэн. Ер нь аргаа барахдаа л “Босоо Хөх Монгол”-ынхонд хандахаар болж байгаа байх.

-Аргаа бараад гэдгээ тодруулахгүй юу?

-Сумын иргэдээс санал аваад, асуудлыг Засаг дарга нь Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа танилцуулсан юм билээ. Ингээд алт олборлоод байгаа талаар шүүхэд хандсан ч амжилтад хүрээгүй.

-Төрийн байгууллагаас Төрийн бус байгууллагад хандаж, дэмжлэг хүссэн нь олон хүний гайхшралыг төрүүлж, шүүмжлэл хүлээж байгаа бололтой?

-Биндэр суманд “Босоо Хөх Монгол”-ынхон очсон юм. Тэр үед бид нар Засаг даргын албан бичгийг тэдэнд үзүүлсэн. “Босоо Хөх Монгол”-ынхон алтны компанийнханд үзүүлье гэж авсан.  Засаг даргын тэр бичгийг “Босоо Хөх Монгол”-ынхон цахим орчинд байршуулсан юм билээ.

Д,ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөв(202.179.24.99) 2018 оны 12 сарын 25

Энэ цагийн шилийн эрсэд хандахаас аргагүй! Тэр гэж байхгүй худалдагдсан.Монгол хүний төлөө юу ч хийхийг хүсэхгүй,хийхгүйг 28 жил харлаа одоо өөр арга алга !

0  |  0
зочин(202.70.34.98) 2018 оны 12 сарын 24

Дарга болон цагдаа нар нь хятадуудад худалдагдсан болохоор аргаа бараад Босоо хөх монголд хандаж байгаа юм шүү дээ.

0  |  0
Талын Чоно(103.10.22.36) 2018 оны 12 сарын 24

”Босоо Хөх Монгол” ТТБ гэж Хужаагийн гар хөл бологч луйварчин ЖЕНКО хочит агуу залилан мэхлэгчийн уяаны гөлөг болсон, нэг хэсэг хужаа нарын нь захиалгаар тэдний өрсөлдөг Монгол Хятад хүмүүсийг нь очиж айлгах гэж оролддог Бээжин хаванцрууд... Хачир дээрээ аулганы хамраас ч цус гаргаж чадахгүй аймхай хүмүүс, намайг хужаа зодлоо гээд телевизээр ичихгүй уйлан гоншигноод сууцгааж байдаг мангарууд... Тиймээс тэр Хужаа нартайгаа, тэр хужаагийн гар хөл боллогч агуу луйварчин Женко хочиттойгоо хамт Монгол газар нутгаас тонилцогоо... Босоо Хөх Монгол ТТБ гэсэн нэрийн ард нуугдсан та нараар Монголчууд ха

0  |  0
Зочин(103.229.121.116) 2018 оны 12 сарын 24

Манайд хууль гэж гууль болсон нь тэр . Очиж очиж Босоод хандахдаа яахавд . Гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж бгаа нь энэ . Тэр Босоо нь цаанаасаа тэтгэдэг хүнтэй рецедивүүд шд . Төр ийм бж болохгүйшд. Ажлаа хийж хууль ёсыг хэрэгжүүлж чадахгүй бол ажлаа өгвөл таарна.

0  |  0
₮:(192.82.64.215) 2018 оны 12 сарын 24

засаг даргын зөвшөөрөлгүй ийм юм болохгүй. сумаа хамгаалж чадахгүй засаг дарга нар үхвэл таарна

0  |  0
irgen(66.181.167.48) 2018 оны 12 сарын 24

Archaagui zasag darga ve, Bosoo huh mongol gej yu yum be, Shal hudlaa garuud,, udahgui ta nar oilgono oo

0  |  0
Za bolio(202.55.188.38) 2018 оны 12 сарын 24

Za bolio uy ch hiilgehgui

0  |  0
g(66.181.169.66) 2018 оны 12 сарын 24

goloosoo 3 aas7 km hol baigaa uurhai yum uu daa

0  |  0
Top