ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна!

2018 оны 12 сарын 25

 

2018 оны арванхоёрдугаар сарын 25-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.          

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус хүйтэн байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

2018 оны 12 дугаар сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 26-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 27-нд Алтайн нурууны өвөр бэлээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 26-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 32-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top