”Монголчууд монголчууддаа туслах аян” буюу ”M to M” үр дүнгээ өгч эхэллээ

2018 оны 12 сарын 26

 

"Дэлхийн зөн" олон улсын байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явууулж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд олон монгол хүүхдүүдийн ирээдүйд гэрэл асааж, санхүүжүүлэгч орны иргэдийн хандив, тусламжаар хүүхдүүдийг өөрийн эх орондоо гэр бүлтэйгээ, эрүүл, аюулгүй амьдрах, сурч боловсрох орчныг бүрдүүлэн ажилласан байдаг. Тэгвэл тус байгууллага өнгөрсөн жилээс буюу 2017 оноос эхлэн зөвхөн санхүүжүүлэгч орны иргэд гэлтгүй монголчууд монголчууддаа туслах "M to M" аяныг эхлүүлсэн нь сайн үр дүн авчирчээ. Аяны хүрээнд өнөөөдрийн /2018.12.26/ байдлаар 400 орчим монгол ивээн тэтгэгч нэгдэж, 500 гаруй хүүхдийг ивээн тэтгэдэг болж, тэдний сар бүрийн хандивыг нэгтгэснээр хүүхдүүдийг “Хүүхэд хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдах боломжийг бүрдүүлж чадсан байна.

"Дэлхийн зөн" олон улсын байгууллагаас өчигдөр /2018.12.25/ "Хүүхэд хөгжлийн хөтөлбөр"-ийнхөө хүрээнд Хандив босгох гала тоглолтийг дуучин, продюсер Накитай хамтран M2M - NAKI”s CHRISTMAS Day concert нэртэйгээр зохион байгуулав.

Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!

Хандивын өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд маш олон сайхан сэтгэлт хүмүүсийг нэг дор цуглуулж чаджээ. Ингэж өгүүлэхийн учир нь энд цугласан хүмүүс бүгд нэг сарын турш сонгосон нэг хүүхэддээ тусламж үзүүлж иржээ. "Дэлхийн зөн" олон улсын байгууллагаас СХД-ийн тодорхой хороодоос амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, сурч боловсрох орчин нөхцөл бүрдээгүй 150 хүүхдийг энэ удаагийн арга хэмжээнд зориулан сонгож ирсэн байсан ба зочид тэдгээр хүүхдүүдэд тусламж үзүүлсэн юм.

Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!

 

 

 

Та хэн ч бай хамаагүй өөрийн амьдарч байгаа нийгмийн хүрээллийг илүү эерэг хандлагатай болгох, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулах боломжтой болж байгаа төдийгүй ирээдүйд хэн нэгний амьдралыг өөрчилж чадна гэж итгэж байгаа бол энэхүү аянд нэгдэх боломжтой. Сар бүр өөрийн орлогоос 25,000 төгрөг хандивласанаар нэгэн бяцхан монгол иргэнийг “Хүүхэд хөгжлийн хөтөлбөр”-т хамруулж, ээж аавыг нь өрхийн орлогоо нэмэгдүүлэх сургалтад хамруулахад нөлөөлж чадах болно.

Б.Мөнхзаяа

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top