Шинэ жилээр хэд хоног амрах вэ?

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 26

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар шинэ жилийн баярыг тохиолдуулж нэгдүгээр сарын 1-нд бүх нийтээр амрахаар хуульчилсан байдаг. Энэ жилийн хувьд арванхоёрдугаар сарын 31 ДАВАА гаригт, нэгдүгээр сарын 1 МЯГМАР гаригт таарч байгаа.

Үүний өмнө буюу арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохионо. Эл өдөр мөн Бүх нийтээр амрах өдөрт хамаардаг бөгөөд энэ удаа БЯМБА гаригт таарчээ.

Өмнөх жилүүдэд Засгийн газраас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр болон шинэ жилийн амралтын өдрүүдэд зохицуулалт хийн, амрах өдрийг өөрчлөх тохиолдол гарч байв.

Өнөөдрийн байдлаар Засгийн газраас энэ тухайд ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа бөгөөд хэрэв өөрчлөлт хийхгүйгээр тогтвол хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 31-нд ажиллаж, нэгдүгээр сарын 1-нд бүх нийтээр амрах юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Залхсан эр(124.158.96.232) 2025 оны 03 сарын 13

Одоо энэ учир утгагуй амралтуудаа боль улсад ямарч ач холбогдолгүй баруунын баяруудыг хал Тусгаар тогтнолын өдөр Наадам цагаан сар эдэр байхдал хавасг

1  |  0
Зочин(139.5.218.152) 2025 оны 03 сарын 13

Ядаргаатай амралтын өдөр, зүгээр тэмдэглэлт өдөр болгооч

1  |  0
Top