Өнөөдөр: 2018 оны сүүлийн өдөр дүүргүүд ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 31

 

2018 он улиран одож, шинэ он айлчлан ирэхэд хэдхэн цаг үлджээ. Энэ өдөр /2018.12.31/ Нийслэл хотын өнцөг булан бүрт аж төрөн суугаа айл өрх бүхэнд баярын уур амьсгал орсон байгаа биз ээ. Жил бүр уламжлал болон Улаанбаатар хотын төв талбайд баярын цэнгүүн болдог.

Үүнээс гадна нийслэлийн 9 дүүрэг тус бүрт зохион байгуулах баярын арга хэмжээг хүргэж байна. Нийслэлийн иргэд та бүхнийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо шинэ оноо сайхан угтахыг хүсье.


 

Багануур дүүрэг:

  • "Хүслийн шинэ жил" харшийн наадам зохион байгуулна.

Налайх дүүрэг:

  • Дүүргийнхээ төв талбайд мөсөн баримлууд босгож, чимэглэл хийнэ.

Хан-Уул дүүрэг:

  • Дүүргийн Соёлын ордны дугуйланд хамрагддаг сурагчид болон ЕБС-ийн сурагчдад УДЭТ-ийн тоглолт үзүүлнэ. Мөн дүүргийн зорилтот бүлгийн 1600 хүүхдэд зориулан "Харшийн сүлд мод"-ны наадам зохион байгуулна.

Багахангай дүүрэг:

  • Хүүхдэд зориулсан "Шинэ жилийн баяр" арга хэмжээг зохион байгуулна.

Баянгол дүүрэг:

  • 2018 оны "Шилдэг байгууллага", "Шилдэг ажилтан" шалгаруулж, "Алтан Жанрайсиг" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, 100 өвлийн өвгөний парад зохион байгуулна.

Баянзүрх дүүрэг:

  • Амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой өрхийн 1000 хүүхдийн нэгдсэн шинэ жилийн баярыг зохион байгуулж, дүүргийн 28 хороонд шинэ жилийн баярын арга хэмжээтэй. Мөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардуулна.

Чингэлтэй дүүрэг:

  • "Мөсөн хотхон" байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон асрамжийн төвүүдийн хүүхэд, багачуудад бэлэг гардуулна.

Сүхбаатар дүүрэг:

  • Таван номинацаар "2018 оны дүүргийн шилдэг хүүхэд" шалгаруулах арга хэмжээг зохион байгуулж, найман номинацаар "Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага" тодруулна. Түүнчлэн тусгай сургалттай 29, 116, 186 дугаар сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулна.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top