Германд Зул сарын бэлгээ голсон хүүхэд цагдаа дууджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

Германы баруун хойд хэсэгт орших Цетель хотын нэгэн есөн настай хүү Зул сарын бэлгээ голж, цагдаа дууджээ.

NDR сувгийн мэдээлснээр, дуудлагын дагуу цагдаа нар гэрт нь очиход, ихээхэн уурласан хүү хүлээж байсан гэнэ. Хууль сахиулагчид дуудлага бага байсан тул, хүүг тайвшруулах үүднээс, хэргийг тэр даруй шалгаж эхэлсэн гэнэ. Тэд хүүгийн авахыг хүссэн бэлгийн жагсаалтыг, Зул сарын гацуур дор тавьсан бэлгүүдтэй харьцуулж үзэхэд, нэг ч бэлэг таараагүй байна.

Ямартаа ч цагдаа нар бяцхан хүү, гэр бүлийнхнийх нь хооронд үүссэн маргааныг зогсоож чадсан аж. Тэд нар хүүд Санта Клаус өндөр настай тул өөр хүүхдийн бэлгүүдийг андуурч өгсөн гэж итгүүлж чаджээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(37.123.160.214) 2018 оны 12 сарын 27

mun ch hunleg bgaa yum shuu

0  |  0
Top