Пүрэв гарагийн өглөө /2018.12.27/ Японы хууль зүйн сайд Ямашита Такашигийн тушаалаар ялын дээд хэмжээ авсан хоёр этгээдийг цаазалсан тухай Киодо агентлаг мэдээлэв.
Тус улсад хамгийн сүүлд энэ оны долдугаар сард хуулиар хориотой “Аум Шинрикё” урсгалын зургаан гишүүнийг цаазалжээ. Энэ онд Япон улсад 15 хүнийг цаазаар авч, зуу гаруй гэмт хэрэгтэн ээлжээ хүлээж байна.
Арлын оронд цаазын ялыг дүүжлэн хороох хэлбэрээр гүйцэтгэдэг бөгөөд ингэхдээ шүүхийн шийдвэр гарснаас хойш хэдэн жилийн дараа гүйцэтгэдэг байна. Цаазын ял авсан этгээд олон жил хүлээдэг бөгөөд цаазлуулах өдрийнх нь өглөө түүнд энэ тухай дуулгадаг байна.
Хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд Японыг энэ хүнлэг бус ялын хэмжээнээс татгалзахыг уриалдаг. Энэхүү шүүмжлэлийн хариуд япончууд бусад орныг бодвол Япон улсад гэмт хэрэгтнийг гэмт хэргийн газар дээр нь бууддаггүй хэмээн хариулдаг аж.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )