АНУ-ын аялагч Өмнөд туулийг анх удаа ганцаараа туулжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

АНУ-ын иргэн, 33 настай аялагч Колин О Брэди Антарктид тивийг ямар ч туслалцаагүйгээр ганцаараа туулсан анхны хүн боллоо. Тэрбээр нийт 1500 км зайг 54 өдөрт туулахдаа 170 орчим ачааг чаргаар чирж явжээ. О Брэди сүүлийн 124 км зайг нэг дайралтаар 32 цагийн дотор туулж, барианд орсон бөгөөд “...энэ 32 цаг миний амьдралын хамгийн хүнд, гэхдээ хамгийн сайхан мөчүүд” гэж тэрбээр өөрийн Инстаграмдаа бичжээ. 

Дэлхийн хамгийн хүйтэн, ширүүн уур амьсгалтай тивээр аялахдаа тэрбээр хоногт 12-13 цаг 170 кг ачаагаа чаргаар чирж явсан тухайгаа бичээд бугуйн цаг нь мултарч унатлаа турсан гэнэ. 

Ганцаараа, хөндлөнгийн туслалцаагүйгээр Антарктид тивийг туулах зорилгоор О Брэди, Британийн армийн ахмад Луис Рудд /49 настай/ нар энэ оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр тус тусдаа аянд гарчээ. Хэдийгээр цөөнгүй хүн Антарктид тивээр аялдаг ч, ямар ч туслалцаа, дэмжлэггүйгээр аялсан анхны тохиолдол юм. Аяллаа эхэлснээс хойш 40 хоногийн дараа О Брэди Өмнөд туйлд арвахоёрдугаар сарын 12-нд хүрсэн байна. Рудд нэг, хоёр хоногоос бариандаа ирэх төлөвтэй байна. 

2016 онд Английн Хэнри Уорсли гэх офицер тус тивийг ямар нэгэн туслалцаагүйгээр туулах гэж яваад нас баржээ.


Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.219.250) 2018 оны 12 сарын 27

Өмнөд туйлыг

0  |  0
Top