Доржготов овогтой Хишигбаяр
/1947-2018/
Доржготовын Хишигбаяр нь 1947 оны гуравдугаар сарын 08-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд Доржготовийн дөрөв дэх охин болон мэндэлсэн. 1955- 1963 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн сургуулийг, 1966 онд Багшийн сургуулийг тус тус төгсч, 1966-1967 онд Хөвсгөл аймгийн Рашаант сумын 10 жилийн сургуульд багш, 1967-2002 он хүртэл Хөнгөвчилсөн сургалттай тусгай дунд 25-р сургуульд тасралтгүй 35 жил багшаар ажилласан хийсэн билээ.
Мөн Боловсролын салбарт анхны хөнгөвчилсөн сургалттай тусгай сургуулийг үүсгэн байгуулсан дөрвөн багшийн нэг байв.
Д.Хишигбаяр нь нийтдээ 37 жил улсад тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж, олон арван хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сурган хүмүүжүүлж, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Д.Хишигбаярын нөр их хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж, Боловсролын байгууллагын шагнал "Багшийн алдар", Ахлах багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Ардын Хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнасан билээ.
Таны минь ажилч хичээнгүй, үнэнч шударга зан, сайхан сэтгэл хань, үр хүүхэд төрөл төрөгсөд бидний сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Хань, үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд нь
Сэтгэгдэл ( 0 )