БНСУ руу дүрвэж гарсан Хойд Солонгосын 997 иргэний мэдээлэл алдагджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 28

БНСУ руу дүрвэн гарсан Хойд Солонгосын нэг мянга орчим иргэний хувийн мэдээлэл алдагджээ. БНСУ-ын үндэстнийг нэгтгэх яамны мэдээлснээр, Өмнөд Солонгос руу дүрвэсэн Хойд Солонгосын иргэдийг суурьшуулах асуудал хариуцсан Hana төвийн мэдээллийн санг үл мэдэх этгээдүүд хакердсан байна.

Өмнөд Солонгосын Гуми хотын Hana төвийн нэгэн компьютерыг вирусдэж, 997 иргэний нэр, төрсөн он, хаяг бүхий мэдээллийг авсан гэнэ. Hana төв нь тус яаманд харьяалагддаг 25 агентлагийн нэг бөгөөд Хойд Солонгосоос дүрвэж ирсэн 32 мянга орчим иргэнийг ажлын байраар хангах, эрүүл мэнд, эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулдаг гэнэ.

Тус яам энэхүү халдлагын ард Хойд Солонгос байсан эсэх, ямар шалтгаанаар энэхүү халдлагыг үйлдсэн талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд хүчнийхэн хэргийг шалгаж байна гэжээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top