2019 оны анхны нар 08:40 цагт МАНДЛАА

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 01

Жил бүрийн эхний өдрийн өглөө эртлэн босож, нар харахаар галт тэргээр аялдаг уламжлал тогтоод байгаа билээ.

Шинэ оны анхны наранд хүслээ шивнэн аз жаргал, амжилтаар дүүрэн байхыг хүсвэл ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн бэлэгшээж иргэд энэхүү аялалд нэгддэг байна.

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс зохион байгуулдаг “Нарны галт тэрэг” аялал Улаанбаатар хотоос 95 км зайд орших Багахангай дүүргийн Хангай өртөөнд болдог бөгөөд 2019.01.01-ний 06:10 цагт Улаанбаатар өртөөнөөс хөдөлж, өдрийн 11:23 минутад буцаж ирснээр аялал өндөрлөдөг юм.

“Нарны галт тэрэг” аяллын талаар “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн Аялал жуулчлалын газрын дарга Б.Хажидмаагаас утсаар тодруулахад, “2019 оны анхны нар 08:40 цагт мандлаа. 19 жилдээ зохион байгуулж буй энэхүү аялалд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаад баяртай байна. Анхны нар харах ёслол нь хүндэтгэлийн том зан үйл болон өргөжиж байна. 2019 оны анхны нар илч гэрэл сайтай мандсан. Тиймээс 2019 онд монголчуудын үйлс бүхэн өөдлөн дэвжихийн ерөөлтэй үйл явдал боллоо” гэсэн юм.

М.Бүүвэй

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.182.212) 2019 оны 01 сарын 01

Eruul bat orshih boltugai..eedee ene DEEEPREMCHDIIG l darj avah tsag shuu!!!!!!!!!!!!! Mongol ylah boltugai

0  |  0
Zochin(66.181.182.212) 2019 оны 01 сарын 01

Eruul bat orshih boltugai..eedee ene DEEEPREMCHDIIG l darj avah tsag shuu!!!!!!!!!!!!! Mongol ylah boltugai

0  |  0
Top