Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх шийдвэрийг 2018 оны наймдугаар сард гаргасан билээ. Эл шийдвэрийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр хугацаа заасан тул энэ сараас эхлэн цалингийн доод хэмжээ өөрчлөгдөж байна.
Хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтоохоор заасан. Тодруулбал, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болгож байсан бол 2019 оны эхний өдрөөс цалингийн доод хэмжээ 320 мянгад хүрнэ. Ингэснээр ажил эрхлэгч иргэн хамгийн багадаа цагийн 1904.7, өдрийн 15.2 мянган төгрөгөөр цалинжих юм. Гурван талын хэлэлцээгээр 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмж, 420.000 төгрөг болгохоор тохиролцсон юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлт:
Б.ТУЯА
Сэтгэгдэл ( 18 )
Зөвөө.Тэтгэвэрийн хүмүүсээ адилтгана биздээ.Миний хувьд Хямрал яригдаж байх үед тэтгэвэрт доод хэмжээгээр гарсан.
ЗӨВ ӨӨ зөв энэ хэмжэ тэтгэвэрт гарсан хүнд нөлөөлөх үү би доод хэмжээгээр тэтгэвэрт гарсан
BOLI DOO.Ard tymniig ongon taldaa bodoj bgaa ym shig l shiidver gargah ym.Ene humuus chin odoo hodolmoriin dood hemjeegeer geel torguulaad shiitguuleed l ehliisht.Ydjiihad zgr durmeeree yvj bhad l zamiin tsagdaa nar n torgoh gd chicherchine
Тэтгэврийг хувь тэнцүүлж нэмэх хэрэгтэй
Багш, эмч нар цалингаа нэмүүлэх гээд жагсаад байсан. Одоо та бүхний нэмсэн 5-10 төгрөгөөс авах татаас нь нэмэгдээд дүндээ дүн болж
Тэтгэврийн доод хэмжээг бас нэмэх хэрэгтэй хавтгайд нь нэмэхгүй зөвхөн доод рэмжээнд авдаг хүмүүсийг л нэмэх хэрэгтэй