Аавуудын группээс | Шинэ оныг ажил дээрээ угтсан аавууд

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 02

Хамгийн олон эрчүүдийг нэгтгэсэн "Аавуудын групп" фэйсбүүк нэгдэл 70686 гишүүнтэй. Ажил, амьдралын туршлагаа хуваалцаж, бие бинээ дэмжихийг чухалчилдаг "Аавуудын групп"-ийн энгийн өдрүүдийн ярианы сэдэв нь цаг агаар, машины тоног төхөөрөмж, шинэ хүнтэй болсон баярын мэдээ, бие биедээ тус болох гэсэн ажилд зуучилсан  зөвлөгөө гэхчлэн гэгээлэг мэдээ, сэтгэгдэл байдаг.  Нийгэмд болж буй эмзэг сэдэв, бэрхшээлүүдийн хажуугаар ч аавууд дуугүй өнгөрөхийг хүсдэггүй, гар хумхин суудаггүй. Утаа униар, эрх нь зөрчигдсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд туслах аянд ч энэ группт нэгдсэн аав нар идэвхийлэн нэгдэнэ бас санаачилна.

"Аавуудын групп"-ийн шинэ жилийн сэтгэл хөдөлгөм нууцаас хүлцэл өчөөд хуваалцахыг хүслээ. 71 мянга гаруй аавуудыг эгнээндээ нэгтгэсэн тус группийн он солигдох торгон мөчийн гол сэдэв нь гэр бүл, хайртай дотно хүмүүсийнхээ төлөө баяр ёслолыг умартан ажилласан талаарх сэтгэгдлүүд байлаа. Энэ өдөр олон аавууд ажилтай, ээлжтэй, албатай хонож, энэ тухайгаа бусад аавуудтай хуваалцжээ. 

Зөвхөн аавуудад нээлттэй группийн хаалттай гэгээлэг мэдээллийг уншигчдадаа сонирхуулж байна.

***

Амрах завгүй аавууд мандтугай!

Бүхий л баярын өдрүүдэд амралт гэдгийг умартан ажилладаг онцгой ажлуудыг нэг бол "Яаралтай түргэн тусламж".  Элдэв осол, хоолны хордлого гэхчилэн бидэнд тохиолдох, тохиолдож болох аюулт осол, өвчин зовлонгоос аврах ачит эмч аав нар шинэ оноо ажилласаар л угтав...

 Э

Тусламж хэрэг болсон  хүмүүст авралын гараа сунгаж, он солигдох мөчид мэс засал хийж, нэгэн хүний алтан амийг аварсан эмч аав нар олон байлаа.

 Хүн болгон амттан, халуун хоолоор дүүрэн баярынхаа ширээг тойрч суугаад шинэ оноо угтсан бол цагдаа, онцгой албанд ажилладаг аав нар энэ мөчид ажлынхаа талбарт байлаа.

Телевизийн уран бүтээлч аав нар ч мөн  адил. Ажил дээрээ шинэ оныг угтсан.  Тэдгээр уран бүтээлчдийн бэлтгэсэн цэнгээнт нэвтрүүлгийг үзэгчид сааталгүй хүлээн авч үзэх боломжийг Дулааны цахилгаан станцад ажилладаг аав нар хангаж өгсөн.

 

Хотын төвд ч, холын замд ч аав нар бас л завгүй ажилласаар... Ган замтай ажил амьдралаа холбосон аавууд холын тээвэрт явж байхдаа 2019 оныг угтаж буй нь.


Мөн улс эх орныхоо төсвийн бүрдүүлэлтэд жин дардаг нүүрсний тээвэрт яваа жолооч аав нар машиныхаа бүхээгт баярынхаа ширээг засч, шинэ оноо ёсолжээ. Хэдэн зуун км үргэлжлэх том машины дугаарлалтыг давах гэж эдгээр аав нар сарын турш машиндаа амьдардаг юм.


Амьдрал хөөхийн эрхээр алс хол харийн оронд амьдарч байгаа аав нар ч ажлын байран дээрэээ шинэ оноо угтсанаа бусадтайгаа хуваалцжээ.  

Гэр бүл, хайртай дотныхоо хүмүүсээсээ хэдэн мянган км-ын алсад байгаа аавууд ингэж шинэ оноо угтсан бол уурхайн гүнд ч олон аав он солигдох мөчтэй золгожээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Antoshka dok(64.119.20.253) 2019 оны 01 сарын 02

Би энэ хүн 31-ээс 1-ыг шилжих шөнө жижүүртэй хоносон

0  |  0
Anka(64.119.19.238) 2019 оны 01 сарын 02

Huuhduudiin mini aav ch jijuurtei honoson

0  |  0
erka(59.153.114.158) 2019 оны 01 сарын 02

khoorhon aabuuddaa az jargal khusii

0  |  0
zochin(182.160.1.219) 2019 оны 01 сарын 02

Huurhun umaa,avuuddaa,erchuuddee bayarlalaa

0  |  0
Зочин(150.129.140.208) 2019 оны 01 сарын 02

Аав нарт баярлалаа. Гэр бул ур хуухдээ тэжээх гэж яваа аавуудаа хайрлаарай ! Тэднийгээ гэрт ороод ирэхэд нь халуун дулаан гэр, баяр баясал , сайхан хоол байхад л болно ш дээ ...

0  |  0
цэцэг(66.181.189.83) 2019 оны 01 сарын 02

шинэ оноо ажилын талбарт өнгөрөөж байгаа ээжүүд, ээжүүдийн групт байгаа байхдаа би ч олон шинэ жил ,цагаан сар,эмэгтэйчүүдийн баярыг ажил дээрээ л өнгөрүүлэж байсан даа .залуусаа хараад, залуу насны ажил амьдаралаа санагалзлаа .та бүхэнд сайхан бүхнийг хүсэн ерөөе

0  |  0
би (66.181.166.101) 2019 оны 01 сарын 02

Аавууд ийм байдаг тул бид нар тэдэндээ хайртай.

0  |  0
Ме(139.5.219.37) 2019 оны 01 сарын 02

Аавуудын яруу алдар бадраг ээ

0  |  0
tseeg(192.82.65.120) 2019 оны 01 сарын 02

мундаг аавуудад шинэ оны мэнд хүргэе.

0  |  0
Зочин(202.179.24.158) 2019 оны 01 сарын 02

Хөөрхөн мэдээ юмаа

0  |  0
Hudal(64.119.19.71) 2019 оны 01 сарын 02

Hudlaa group!

0  |  0
Top