Нийгмийн даатгалын шимтгэл НЭГ хувиар нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 02

Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтад оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2019.01.01-нээс Нийгмийн даатгалын шимтгэл НЭГ хувиар нэмэгдэнэ.

Нэмэгдэж буй нэг хувийн шимтгэлийг ажил олгогч, ажилтан хоёроос тэнцүү хуваан гаргуулах бөгөөд тус бүр 0.5 хувийн шимтгэл нэмж төлөх юм.

УИХ-аас баталсан 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос 2 хувь, 2019 оноос 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан билээ.

Өмнө нь ажилтан 11 хувь, ажил олгогч 12-14 хувийн шимтгэл /ямар үйл ажиллагаа явуулж буйгаас хамаарч/ төлж байсан бол 2019.01.01-нээс эхлэн ажилтан 11.5, ажил олгогч 12.5-14.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөх болж байна.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top