Баярын өдрүүдэд хүн амины хэрэг ГУРАВ бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 02

Өнгөрсөн баярын өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Дотоодын цэрэг, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын явцад гэм хэргийн тоо эрс буурсан болохыг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тухайлбал, 2018 – 2019 онд шилжих баярын өдрүүдэд хулгайлах гэмт хэрэг 66 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 100-гаар буурсан үзүүлэлт болжээ.

2018.12.30 - 2019.01.02-ны өдрүүдэд хүн амины хэрэг гурав бүртгэгдсэн байна. Мөн дээрэмдэх гэмт хэрэг долоо, хулгайлах гэмт хэрэг 66 бүртгэгджээ. Түүнчлэн хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг 26, хүчиндэх гэмт хэрэг дөрөв, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг долоо, залилах гэмт хэрэг гурав, гэр бүлийн хүчирхийлэл долоо бүртгэгдсэн байна.

Хүн амины хэргийн хувьд ахуйн хүрээнд архидан согтуурсны болон хоорондын таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн байна.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top