Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2019 оны нэгдүгээр тушаалаар ойн сан, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд шинээр барилга, байгууламж, хашаа бариулсан тохиолдол бүрд нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагчид сахилгын шийтгэл ногдуулж байхаар боллоо. Уг шийдвэрийн хэрэгжилтэд тодорхой хугацааны давтамжтай авагдсан сансрын зургийн мэдээллийн санг эх сурвалж болгон ашиглах юм.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/168 дугаар захирамжийн дагуу ногоон бүсэд газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн Газрын алба, Байгаль орчны газар хамтран зохион байгуулж, албадан чөлөөлөлтийг хийж эхэлсэн бөгөөд дээрх шийдвэр нь захирамжийг хэрэгжүүлэх дараагийн шатны ажил болж байна.
Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол гарч, Улаанбаатар хотод 2019 оны 5 дугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан ногоон бүсийн ойн санд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор ойн сантай нутаг дэвсгэрийн морин эргүүлийн тоог нэмэгдүүлэх, хамтарсан эргүүл шалгалтад шаардлагатай шатахууны хэмжээг өсгөх, ойн сан бүхий нутгийн иргэдэд идэвхтэн байгаль хамгаалагчийн эрх олгох, хууль, тогтоомж сурталчлах ажлыг эрчимжүүлэх үүрэг мөн байгаль хамгаалагчдад өгөгдлөө. Иймд ой, усны сан бүхий газарт барилга байгууламж, хашаа барьж буй талаарх дуудлага мэдээллийг нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтэст 318003 утсаар мэдэгдэж байхыг иргэддээ уриалж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар
Сэтгэгдэл ( 4 )
medeeleliig n hudaldaj abna geedl zarlachihaach
Ойн түмэр гарвал аюултайдаа
oi dotroo baishin bariuldaggui uher mongoluu, delhii dayraa oi modondoo hothon baiguulj bhad.
ойд шинэ баячууд зөндөө байшин бариулсан тэднийг яах юм бэ адилхан байцгаана шүү адилхан хоёр хөлтэй хохимой толгойтой шүү