Саудын Арабын ерөнхий прокурорын газар Хашоггийн алуурчдыг цаазлахыг шаарджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 04

Саудын Арабын ерөнхий прокурорын газар сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй 11 этгээдийн тавыг нь цаазлахыг шаарджээ.

Саудын мэдээллийн SPA агентлагийн мэдээлснээр, Пүрэв гарагт /2019.01.03/  Эр-Рияд хотноо эрүүгийн хэргийн шүүх Хашоггийн хэргийн анхны хурлыг хийжээ. Шариадын хуульд үндэслэн яллагч тал аллагад оролцсон таван этгээдэд цаазын ял оноохыг шаардсан байна. 

Washington Post сонины тоймч, Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги 2018 оны аравдугаар сард Истамбул дахь Саудын Арабын консулын газарт ороод алга болсон билээ. Энэ хэргээс хойш хоёр долоо хоногийн дараа Саудын эрх баригчид түүнийг консулын газарт алагдсан болохыг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ хэрэгтэй холбогдуулан 11 хүнийг саатуулаад байгаа бөгөөд амиа алдсан сэтгүүлчийн цогцос өнөөг хүртэл олдоогүй байгаа юм.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top