“Сургах зүйн боловсрол олгох” сургалт эхэллээ

Админ | Zindaa.mn
2019 оны 01 сарын 07

Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, “Боловсролын шинжлэх ухааны академи” төрийн бус байгууллага, “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа “Сургах зүйн боловсрол олгох” сургалт Давтан сургалт, сэргээн заслын төвд эхэллээ.


Сургалтад ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ болон Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч хамрагдаж байна.


Энэхүү сургалт нь Онцгой байдлын албаны алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа хоёр дахь сургалт болж байгаагаараа онцлог юм.


БСШУСЯ-ны Боловсролын хүрээлэн, “Боловсролын шинжлэх ухааны академи” төрийн бус байгууллагын багш нар удирдан явуулах тус сургалт энэ сарын 18-ыг хүртэл үргэлжилнэ.


Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top