Онцгой байдлын хэлтэст нисэх төхөөрөмж хандивлав

Админ | Zindaa.mn
2019 оны 01 сарын 07

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэст нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дронн/, Dell маркийн хоёр ширхэг иж бүрэн компьютерийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас хандивлалаа.


Төхөөрөмжийг дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдоржид гардуулан өгсөн юм.


Дүүргийн хэмжээнд гарч болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах, хүч хэрэгслийг нэмэгдүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг эрчимжүүлэхэд зориулж дээрх тоног төхөөрөмжүүдийг гардуулсанд Онцгой байдлын хэлтсийн хамт олон баярласнаа илэрхийллээ.


Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top