Австралийн зүүн хойд эрэг дээр хэдхэн хоногийн дотор гурван мянга гаруй хүн хортой далайн залхагт хазуулсан хэрэг гарсан тул хэд хэдэн наран шарлагын газрыг хаахад хүргэсэн тухай тус улсын эрх баригчид өнөөдөр /2019.01.07/ мэдээлжээ.
Португалийн дайнч эр гэх нэртэй далайн залхагны “довтолгоо” болж байна хэмээн орон нутгийн хэвлэлүүд бичжээ. Энэхүү цэнхэр өнгийн залхагт хазуулсан хүн маш хүчтэй өвдөлт мэдэрдэг бөгөөд зарим тохиолдолд үхэлд хүргэх аюултай гэнэ. Эргийн хамгаалалтын албаныхны өгсөн мэдээллээс үзвэл, нийт 3595 хүн Португалийн дайнч эрсэд хазуулжээ. Олон тооны далайн залхагнаас бүрдсэн “цэнхэр хана” ирж буй тул ард иргэдийг уснаас хол байхыг анхааруулсан байна.
Хэдийгээр энэ төрлийн залхагт хазуулах тохиолдол гардаг ч богино хугацаанд ийм олон тооны хүн өртсөн нь гайхшруулжээ. Жилд Португалийн дайнч эрд хазуулсан тохиолдол 10 мянган бүртгэгддэг байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, зүүн хойд зүгээс хүчтэй салхи салхилж буй тул, далайн давалгаа олон тооны залхагыг эрэг орчим авчирсан байх магадлалтай гэнэ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )