УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/ Агваанлувсангийн Ундраа санаачлан шинжлэх ухаан, боловсролыг дэмжих зорилгоор өнгөрсөн онд эхлүүлсэн “Идэр оюуны ундраа” аяны хүрээнд МУИС-ийн байгалийн шинжлэх ухааны салбарын 10 оюутанд нэрэмжит сургалт, судалгааны тэтгэлгээ олгосон билээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ, илүү өргөн хүрээнд зарлагдаж байна.
Тэрбээр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар /хими, физик, биологи, математик/-т суралцаж буй 10 оюутнаас гадна энэ жил ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуульд Мал аж ахуй, биотехнологийн чиглэлээр суралцаж буй 5 оюутан, нийт 15 оюутан тус бүрт нэг сая төгрөгийн тэтгэлэг олгохоор хамрах хүрээ нь өргөжиж буй юм.
Даяаршлын эрин зуунд улс орнуудын нийгэм, эдийн засгийн өндөр хурдтай хөгжлийн түүчээ, хөдөлгүүр нь шинжлэх ухаан, технологи болж байна. Тийм ч үүднээс шинжлэх ухаан, технологид зарцуулах хөрөнгө, санхүүжилтийн хэмжээг эрс нэмэгдүүлэн, мэдлэгт суурилсан эдийн засаг уруу шилжиж, гол хөдөлгөгч хүч, манлайлагч нь чадварлаг боловсон хүчин, эрдэмтэн судлаачид хэмээн тодорхойлж байна.
Сүүлийн жилүүдэд манай улсад байгалийн шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, биотехнологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын тоо буурч, 1990-ээд оны өмнөх үетэй харьцуулбал суралцагсдын тоо цөөрсөн нь шинжлэх ухааны салбарыг дэмжих төрийн бодлого сул хэрэгжиж ирсний илрэл юм. 1942 онд дайны хүнд жилүүдэд сууриа тавьж эдүгээ найман жарныг угтаж буй Монголын шинжлэх ухааны салбарын хөгжлийг бэхжүүлэн бататгах үйлсэд залуу үеэ татан оролцуулах шаардлага бидэнд тулгарч байна.
Манай улсын эдийн засгийн гол тулгуурын нэг хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар юм. Уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаас эрчимжсэн мал аж ахуй руу шилжих явц хурдацтай хөгжиж байна. Эдийн засгийг солонгоруулах, уламжлалт нүүдлийн мал аж ахуй, эрчимжсэн мал ахуйг хослуулан хөгжүүлэхдээ шинжлэх ухааны хөгжил дэвшлийг дэмжих, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлд биотехнологийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ үр дүнг нэвтрүүлэх, эрчимжүүлэх, энэхүү үйлсэд оюутан залуус, багш судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг хөхиүлэн дэмжсэн төрийн бодлого чухал байна.
УИХ-ын гишүүн, доктор А.Ундраа байгалийн шинжлэх ухаан, мал аж ахуй, биотехнологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна оюуны хөдөлмөрийн үнэ цэнэ, ач холбогдлыг онцлох, оюунлаг залуусын бүтээлч үйл ажиллагааг нийгэмд үнэлүүлэх зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүрээг өргөтгөн үргэлжлүүлж байна. Мөн онолын болон хэрэглээний шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инженер бэлтгэх, энтрепренер буюу бүтээлч сэтгэлгээг хөхиүлэн дэмжихэд төр, хувийн сектор, хүмүүнлэгийн байгууллага, сан, хувь хүмүүсийг манлайлан оролцохыг уриалж байна.
Тэтгэлгийн сонгон шалгаруулалт 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 3 дугаар сарын 1-нийг дуустал явагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Сэтгэгдэл ( 6 )
Энэ сайхан хэрэг .Гэвч Энэ хүний улсад ажилсан жил үйл ажилгааг хархад тэтгэлэг өгөөд байхаар санхүүгийн бололцоог яаж бий болгосоныг тодорруулах хэрэгтэй байх. Гадаадад хэдэн жил суугаад ийм их хөлжсөн нь юу л болдоо.
энэ ухаан гэж дээ ухна болсон авгай ичээсэй
Сургалтын зээлээ төлсөн юм уу? Төлсөн бол баримтаа үзүүл. Улсын мөнгө хусчихаад тэрүүгээрээ тэтгэлэг нтр гэж худлаа ярихаа бол
муис-аас хуссан онгоцны тийзний 2 сая төг-өө төлөөч
ХУЖАА АВГАЙ МИЕЭТЙЭГЭЭ АЧИГДАНА
hujaa