Австралийн Мельбурн, Канберра хот дахь хэд хэдэн гадаад улс орны дипломат төлөөлөгчийн газруудад сэжиг бүхий илгээмж ирснийг шалгаж байна гэж Австралийн цагдаагийн албанаас мэдээлжээ. Дипломат ажилтнуудад ямар нэгэн байдлаар хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна.
Илгээмжүүдийг онцгой байдлын албаны ажилтнуудыг байлцуулан шалгаж байна гэж Австралийн холбооны цагдаагийн газар товч мэдээлэл өгчээ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бичсэнээр, АНУ, Их Британи, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон, Пакистан, Өмнөд Солонгос, Герман, Грек, Испани, Швейцар, Хорват, Египет зэрэг нийт 14 орны элчин сайдын яамдад эл илгээмжүүд очсон байна. АНУ, Их Британийн консулын газрууд дээрх илгээмжийг авсан хэмээн нотолжээ.
Австралийн хэвлэлд бичсэнээр, илгээмжид шөрмөсөн чулуу гэх хорт хавдар үүсгэдэг, хүний эрүүл мэндэд хортой барилгын материал байсан гэнэ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )