Орогнол эрж буй охины асуудалтай холбогдуулан Австралийн сайд Тайландад хүрэлцэн ирлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 10

Хүчээр нөхөрт гарахаас татгалзан гэрээсээ зугтан Тайландад буй Саудын Арабын 18 настай охинд орогнол үзүүлэх асуудлыг хэлэлцэж байна гэж Канберра мэдэгдсэний дараа Австралийн гадаад хэргийн сайд Марис Пэйнэ өнөөдөр /2019.01.10/ Тайландад хүрэлцэн иржээ. Өмнө нь zindaa.mn энэ талаар мэдээлж байсан билээ /Эндээс уншина уу/


Тэрбээр мөн Тайландад ял эдэлж буй Австралид цагаачилсан Бахрейн улсын хөлбөмбөгчний хэргийн талаар ярилцахаар төлөвлөж байгаа аж. Саудын Арабын иргэн Рахаф Альканун одоогийн байдлаар Бангкок хотноо НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын хамгаалалтад байгаа бөгөөд Австралид цагаачлах хүсэлт гаргаж байгаа гэнэ. Тэрбээр Тайландад түүнийг гэрт нь буцаан авч явахаар хүрэлцэн ирсэн аав, ахтайгаа уулзахаас татгалзсан гэнэ.  

 

Тайландад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Пэйнэ Тайландын Шадар сайд, хууль зүйн сайд болон гадаад хэргийн сайдтай уулзалт хийхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top