ОБЕГ: Удирдах ажилтны цугларалт үргэлжилж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” гуравдахь өдрөө удирдах бүрэлдэхүүний штабын бэлтгэлийг хангах танхимын дадлага сургуулиар үргэлжилж байна.


Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга болон төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 92 удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байгаа юм.


Мөн өнөөдөр төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын удирдлагууд 2019 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулна.


Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top