Балбад улсад нэгэн эмэгтэй, хоёр хүүгийн хамтаар сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйчүүдийг тусгаарладаг овоохойд амиа алдсан хэрэг гарчээ. Тэрбээр өвлийн хүйтэнд хүүхдүүдээ дулаацуулах гэж гал түлээд, унтаж байх үедээ угаартаж амиа алдсан талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Хэдийгээр сарын тэмдэг ирсэн үед нь эмэгтэйчүүдийг гэрээс хол тусгаарладаг заншлыг тус улсад 2017 онд хуулиар хориглосон ч хөдөө орон нутагт хадгалагдсан хэвээр байгаа гэнэ.
Золгүй эмэгтэй чхаупади гэх заншлын золиос болж буй анхны эмэгтэй биш юм. Хинду шашинтай холбоотой энэхүү заншил ёсоор сарын тэмдэг нь ирсэн эсвэл дөнгөж төрсөн эмэгтэйг ариун бус, муу зүйл дагуулдаг гэж үзэн, овоохойд эсвэл малын саравчинд тусгаарлан хонуулдаг байна. Энэ үед тэднийг мал амьтан, эрэгтэй хүнд хүрэх, зарим төрлийн хоол унд идэх, гэртээ ариун цэврийн өрөөнд орох, угаалга үйлдэх, охидыг сургуульд явахыг нь хүртэл хориглож, тосгоноос хол байлгадаг гэнэ.
Золгүй хэрэг гарсан Бажура дүүргийн удирдагч Четараж Баралын хэлснээр, ээж болон хүүхдүүдийн цогцост задлан шинжилгээ хийсэн бөгөөд үхлийн шалтгаан нотлогдохыг хүлээж байгаа гэнэ. Овоохойд байсан хөнжил зарим газартаа шатаж, талийгаач эмэгтэйн хоёр хөл нь түлэгдсэн байсан аж. Амиа алдсан хүүхдүүдийн нэг нь 12, нөгөө нь найман настай байжээ.
Чхаупади заншлын дагуу эмэгтэй хүнийг тусгаарласан этгээдэд гурван жилийн хорих ял оноож, 27 ам.долларын торгууль ногдуулах хуулийн заалттай гэнэ.
Сэтгэгдэл ( 4 )
ynen teneg es zanshiltai mangar hogiin ylsyydiin neg bna
HARI GARIGAAS UUDELTEI ZANSHIL
ynenhyy buzar gazar daa. heregleh material baihgyi bolohloor saltaagaa dagaad tsusaa ursgaad baij baidag… hindu shashintai bish, yag mongol shig shariin shashintai…. ene delhiin 3 usan teneg mankuurt mongol tyvd balba bagtdag. oros hyatad enetheg 3 ene 3 mankuur bool ornuudiig bos yar tembyynees ni salgasan
ynenhyy buzar gazar daa. heregleh material baihgyi bolohloor saltaagaa dagaad tsusaa ursgaad baij baidag… hindu shashintai bish, yag mongol shig shariin shashintai…. ene delhiin 3 usan teneg mankuurt mongol tyvd balba bagtdag. oros hyatad enetheg 3 ene 3 mankuur bool ornuudiig bos yar tembyynees ni salgasan