Их Британийн Ольстерын их сургуулийн гаргасан судалгаагаар Монгол Улс IQ буюу оюун ухааны түвшнээр 12 дугаарт жагсчээ. Монгол Улсын ард иргэдийн дундаж IQ сүүлийн 25 жилийн туршид дэлхийд үргэлж 20-оос дотогш байрт жагсч байгаа гэдгийг Ольстерын их сургуулийн эрдэмтэд онцолсон байна. Хэдийгээр эхний 20 улсын тоонд багтдаг ч боловсролын салбарт нэг хүнд зарцуулах төсөв, дундаж орлого зэргээрээ сүүл мушгиж буй орнуудтай ижил түвшинд байгаа аж.
Тухайлбал монгол хүний дундаж орлого 897 ам.доллар байгаа бол боловсролын салбарт нэг хүнд зарцуулах төсөв 50 ам.доллар байгаа юм. Боловсролын түвшнээр эхний 10 байрт жагссан улстай харьцуулахад Монгол улс нэг хүнд оногдох дундаж орлогоороо 1000 дахин бага, боловсролд зарцуулах нэг хүнд оногдох мөнгөн дүнгээрээ 100 дахин бага байна. Цаашид боловсролын салбарт зарцуулах төсөв, өрхийн хэрэглээ, мөнгөний зохистой хэрэглээг дунд сургуулийн түвшинд зааж, боловсролоороо хэрхэн сайхан амьдарч болохыг ойлгуулах шаардлагатай гэж Ольстерын их сургуулийнхан дүгнэжээ.
Монгол улс НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулдаг Хүний хөгжлийн тайланд 185 улсаас 92 дугаарт жагссан юм. Ялангуяа боловсролын салбарт зарцуулдаг төсөв, бодлогын үзүүлэлтээр 70-аас дотогш байрт бичигдсэн байна.
Сэтгэгдэл ( 6 )
Би залуучууд хүүхдүүдэд боловсрол чухал биш нтр гэж ярьдаг хүмүүсийг ёстой жинхэнээсээ монголыг битгий хөгжөөсэй гэж боддог хятадууд бдаг бх гэж боддог шүү
Хэрвээ би монголыг захирдаг бсан бол нэг томхон уурхайг нь аль нэг улсад нөхөн сэргээлтийг нь сайн хийх гэрээтэй шууд зарах бсан. Тэгээл бүх мөнгөөр нь залуучуудаа гадны аль тэнцсэн сайн сургуульд нь сур гээл хөөгөөд явуулна. Их дээд сургуулийн багш нарийг ч гэсэн бүгдийн төлбөрийн төлөөд гадны сайн сургуулиудад мэргэжил дээшлүүлэхээр явуулна. Тэд нар хэзээ нэгэн цагт заавал ирнэ монгол хүн хэзээ ч эх орноосоо урвадаггүй юм. Би монголчуудыг дэлхийд хамгийн шилдэг боловсон хүчин нийлүүлдэг улс болох бүрэн боломжтой гэж боддог. Энэ улс зөвхөн боловсролд мөнгө зарцуулдаг болсон цагт л хөгжинө
цаадуул чинь бүгд үзүүлдэг юм манайх бол ийш тийшээ сурах ч юм уу тэд нар нь үзүүлдэг болохоор дундаж гэж болохгүйл дээ
Tor ni ard tymniihee bolovsrold yuch hiideggui, horongo oruuldaggui dendyy archaagui bolson, oorsdooch oyun sanaa muutai ulsiin horongo niilj luivardahaas oor um meddeggui ,,,,
Хүний оюун ухаан сайн байх нь хүн толгойгоо дааруулахгүй бие даасан малгайтай байх л шүү дээ хятадууд малгайтай хувьцас хийж өгснөөр монголчуудыг толгой нүцгэн болголоо энэ их гүрний л бодлого шүү