Гданьск хотын захирагчид мэс засал хийх үеэр 20 л цус шаардагджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 14

Польшийн Гданьск хотод ням гарагийн /2019.01.13/ орой болсон буяны тоглолтын үеэр тус хотын захирагч Павел Адамович руу хутгатай этгээд халдсан хэрэг гарчээ. Тайзан дээр гарч ирсэн этгээд өмнөх засгийн газрын үед түүнд хууль бусаар хорих ял оноосон гэж хашхирч байсан бөгөөд хотын захирагч руу дайрч, хэвлий болон зүрхэн тус газар нь хоёр удаа хутгалжээ.


Хүндээр шархадсан хотын захирагчийг эмнэлэгт хүргэн, таван цагийн турш мэс засал хийсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа гэнэ. Эмч нар хотын оршин суугчдыг цусаа хандивлахыг уриалсан ба мэс заслын үеэр 20 литр цус шаардагджээ.

 

53 настай Павел Адамович 1998 онд Гданьск хотын захирагчаар сонгогдон ажиллаж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top