Хятадын шүүх Канадын иргэнд цаазын ял оноожээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 15

БНХАУ-ын Лаонин мужийн Далян хотын дунд шатны шүүх хар тамхины хууль бус наймаа хийсэн хэрэгт буруутгагдаж буй Канад улсын иргэн Роберт Ллойд Шелленбергэд нь цаазын ял оноож, хөрөнгийг нь хураах шийдвэр гаргажээ.

 

2018 оны арваннэгдүгээр сарын 20-нд Далян хотын дунд шатны шүүх түүнд 15 жилийн хорих ял оноож, 150 мянган юаниар торгож, тус улсаас хөөх шийдвэр гаргаж байжээ. Гэвч Шелленберг давж заалдаж, мужийн дээд шатны шүүх анхны сонсголыг мөн оны арванхоёрдугаар сард явуулжээ. Шүүх буруутан этгээдийг хам хэрэгтэн, гэмт үйлдлийг нь гэмт хэрэг хийх оролдлого гэж үзсэн энэхүү шийдвэрийг зохисгүй гэж прокурор үзсэн тул шүүх хэргийг дахин хянах тогтоол гаргажээ. Ингэснээр, прокурорын газар нэмэлт баримтуудыг бүрдүүлж, шүүгчдийн багийг шинэ бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

     

Ингээд шүүх буруутан этгээд болон түүний хамсаатнууд олон улсын зохион байгуулалттай гэмт үйлдлийн хүрээнд 225,035 кг метамфетамин бодисыг хууль бусаар оруулж ирсэн гэж шийдвэрлэжээ.

 

БНХАУ-ын эрүүгийн хуулиар, гэмт хэргийн нийгэмд учруулах аюул, хор хохирлын төвшинг харгалзан үзэж, Шелленбергэд ялын дээд хэмжээг оноожээ. Тэрбээр энэхүү шийдвэрийг арван хоногийн дотор давж заалдах эрхтэй. Шүүх хуралдаанд Хятад улсад суугаа Канадын элчин сайдын яамны төлөөлөгч байлцжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүн(202.126.89.237) 2019 оны 01 сарын 16

Аймар2

0  |  0
Ratify (66.181.161.42) 2019 оны 01 сарын 15

Azgui jinger ve ochij 2 hujaad uhej dald oroh boloh gej

0  |  0
Top