Онцгой байдлын байгууллагын 2019 оны сургуулийн жилийн нээлт боллоо

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 01 сарын 15

Онцгой байдлын байгууллагын чадавхыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь нийт бие бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх бие бүрэлдэхүүний сургалт байдаг.


Тэгвэл Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2019 оны сургуулийн жилийн нээлтийг өнөөдөр нэгдсэн журмаар зохион байгууллаа.


Онцгой байдлын байгууллага 2019 оны сургуулийн жилд:


  • Сургалт, бэлтгэлийн төлөвлөх, зохион байгуулах, үр дүнг тооцох, сургалтын хэрэглэгдэхүүн орчин нөхцлийг тодорхойлсон стандартыг боловсруулж мөрдүүлэх,

  • Анги, байгууллага бүр алба хаагчдыг хөгжүүлэх болон давтан сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан, алба хаагчдын мэргэжлийн зэргийн бэлтгэлийг хангуулж, чадавхжуулах,

  • Сургалтын бэлтгэлийг алба хаагчдад эх оронч үзэл, эерэг хандлага төлөвшүүлэх, бие бялдар-сэтгэлзүйн өв тэгш хүмүүжил олгоход чиглүүлэх гэсэн гурван зорилго дэвшүүлээд байгаа юм.

 

Энэ сургуулийн жилийн онцлог нь “Онцгой байдлын албаны сургалтын бодлого”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журам”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг шалгаж үнэлэх заавар”, “2019 оны сургуулийн жилийн удирдамж” зэрэг сургалтын үндсэн баримт бичгийг хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг тухайн орон нутгийн газар зүйн байршлаас хамаарсан аюул, ослын нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж, сургалт бэлтгэлийг онол, дадлага хослуулан уян хатан зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн явдал юм.


Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
RRTT(203.91.115.43) 2019 оны 01 сарын 16

ХҮҮХЭН БАДРАЛАА 60КГ МӨНГӨН УС ХААНА БНА ИРГЭД НУУЦААР ХОРДСООР БХУУ БӨГС ДОЛООГЧ

0  |  0
Top