Монгол сурагчид Жаутыковын нэрэмжит олимпиадад АМЖИЛТТАЙ оролцож байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 01 сарын 15

Казахстан улсын Алматы хотод зохион байгуулагдаж байгаа Жаутыковын нэрэмжит математик, физик, мэдээлэл зүйн олон улсын 15-р олимпиадад монголын баг амжилттай оролцож байна. 2019 оны нэгдүгээр сарын 9-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа тус олимпиадад АНУ, ОХУ зэрэг 18 улс оролцож байгаа бол Монгол Улсаас Улаанбаатар хотын 1-р сургууль, "Эрхэт эрдэм", Баянхонгор аймгийн "Алгоритм" сургуулийн таван багийн 28 сурагч, найман багш оролцож байгаа юм.


Өнөөдрийн байдлаар багш дасгалжуулагч нарын олон улсын олимпиадад "Эрхэт эрдэм" багийн багш Ч.Сугардорж 2-р байранд жагсч, мөнгөн медаль, сурагчдын олимпиадад математикийн төрөлд 1 дүгээр сургуулийн сурагч О.Мишээл, М.Өнөболд, "Эрхэт эрдэм" сургуулийн сурагч Э.Эрдэнэбилэг нар алтан медаль, 1 дүгээр сургуулийн сурагч Г.Батбуян мөнгөн медаль, Эрхэт эрдэм сургуулийн сурагч Б.Цог, 1 дүгээр сургуулийн сурагч А.Алтансүх, "Алгоритм" сургуулийн сурагч С.Арманбек нар хүрэл медаль авсан амжилт гаргаад байна.

 

Физикийн төрөлд 1 дүгээр сургуулийн сурагч Б.Цолмон мөнгөн медаль, Мэдээлэл зүйн төрөлд 1 дүгээр сургуулийн сурагч Б.Батмэнд хүрэл медаль тус тус хүртээд байна.


Эх сурвалж: БСШУСЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top