ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхний амьдрал илүү сайхан болно

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 17

 

Хонь

Эргэн тойрны хүмүүстэйгээ, тэр тусмаа дотныхонтойгоо санал зөрөлдөж магадгүй. Хүмүүс таны хайхрамжгүй байдалд сэтгэл дундуур байна.

 

Үхэр

Шийдвэртэй, эрс арга хэмжээ авна. Ялангуяа санхүүгийн салбарт энэ нь хамаатай. Долоон удаа хэмжих хэрэгтэй болохоос биш долоон удаа огтлох хэрэггүй.

 

Ихэр

Бусдад нөлөөлөх өдөр. Таны биеэ авч яваа байдал, ур чадвар хүмүүст ихээр нөлөөлнө. Санхүүдээ анхаарахаас өөр асуудал байхгүй өдөр.

 

Мэлхий

Сайхан өдөр. Өөртөө анхаарал тавьж, цаг гарга. Өөрийгөө баярлуулж, гэр бүлийн хүмүүстээ итгэл хүлээлгэснээр амьдрал илүү сайхан болно.

 

Арслан

Аливаад хүлээцтэй хандсанаар хүний амьдрал ямар сайхан, уужим болохыг мэдэрнэ. Яриа хэлэлцээ, бизнесийн ажил амжилттай байх өдөр.

 

Охин

Чухал ажил барьж аваад хэрэггүй. Шинэ санаа, төлөвлөгөөгөө зөвхөн өөртөө хадгал. Хүмүүст санаагаа ярих нь та түүнийг биелүүлсэн мэт санагдаж сэтгэл амрах тохиолдол бий.

 

Жинлүүр

Анхаарлаа төвлөрүүлээрэй. Шударга байдал сэргэж, өөрийнхөө болон бусдын ашиг сонирхлыг хамгаална. Энэ нь танд маш сайн нөлөө үзүүлж, энэ өдрийг гайхалтай болгоно.

 

Хилэнц

Бүхий л өдөржингөө үнэнийг хайна. Үнэн дэргэд байгаа мэт санагдана. Гэхдээ та түүнийг оллоо гээд ашиггүй. Иймээс цагаа өөр зүйлд зориул.

 

Нум

Шулуун замаар яв. Бодож төлөвлөснөөсөө өөр зүйл рүү хазайх хэрэггүй. Нээлттэй байвал амжилт таныг хүлээж байна.

 

Матар

Хэрэгтэй үр дүнд хүрэхийн тулд бодож байгаа зүйлээ бүгдийг нь битгий ярь. Хүмүүс танаас юу хүсч байна, түүнийг л хэл. Бусдыг шүүмжлэх хэрэггүй.

 

Хумх

Шийдэмгий үйлдэл хийнэ. Гэхдээ бүх зүйлд эрс шийдэмгий арга хэмжээ авч болохгүй.  

 

Загас

Эд зүйлээ болон төлөвлөгөөгөө эмхэлж цэгцэл. Мартаж орхигдуулсан зүйлээ эргэн санана. Ажлын ширээгээ цэвэрлэх үедээ олон хэрэгтэй зүйл олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top