Скандинавын орнууд хүүхэд мөрөөсч байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 17

Нэгэн цагт хөгшин тивд нөхөн үржихүйн үзүүлэлтээрээ дээгүүрт явсан Скандинавын улс орнуудын хүн ам эрс буурч байна. Ирэх арав гаруй жилд нийгмийн халамжийн загвар болсон систем нь томоохон асуудалтай тулгарах эрсдэл бий гэж Норвегийн Ерөнхий сайд Ирна Солберг сануулжээ.

 

2017 онд Норвеги, Финлянд, Исланд улсад төрөлтийн төвшин түүхэн дэх хамгийн доод хэмжээнд буурч, нэг эмэгтэйд 1.49 – 1.71 хүүхэд ногдож байна. Хэдхэн жилийн өмнө энэ үзүүлэлт 2.1 байжээ. Скандинавын бүх улс орнуудад төрөлтийн төвшин 2008 оны санхүүгийн хямралаас хойш мэдэгдэхүйц буурч эхэлсэн гэж Ослогийн их сургуулийн нийгэм судлаач Труд Лаппегард онцолжээ. Түүний хэлснээр, хэдийгээр санхүүгийн хямрал дуссан ч төрөлтийн төвшин унасан хэвээр байна. Санхүүгийн тогтворгүй байдал, орон сууцны үнийн огцом өсөлт үүнд нөлөөлж байна гэж судлаачид үзэж байна. Урт хугацаанд энэ байдал эдгээр улсын нийгмийн халамжийг системд ачаалал үүсгэх гэнэ. Учир нь хөдөлмөрийн насны иргэдийн тоо цөөрч, энэ нүсэр системийг санхүүжүүлж дийлэхгүйд хүрэх гэнэ. Швед улс гэхэд хүүхэд төрсний дараа эцэг, эхэд нь 480 хоногийн цалинтай чөлөө олгодог байна.

 

Эл асуудлыг шийдэх үүднээс Скандинавын орнуудад уян хатан ажлын цаг, өдөр өнжүүлэх төвүүдийн өргөн сүлжээ, хүүхэд төрсний дараах урт хугацааны чөлөө олгох зэрэг гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top