Цэцэрлэгийн багш нар туршлага солилцож байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 01 сарын 17

Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос Цэцэрлэгийн багш нарт зориулсан “Хөдөлгөөн – Эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Эхний гурван өдрийн онолын болон дадлагын хичээлүүдэд нийслэлийн 9 дүүрэг, Говьсүмбэр, Төв аймгийн болон Замын-Үүдийн нийт 250 цэцэрлэгийн 450 гаруй багш, арга зүйч нар оролцож байгаа юм.


Өнөөдөр суралцагч багш нар хоёр ээлжээр Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгт ажиллаж, харилцан туршлагаа солилцож байна.


Эх сурвалж: Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top