Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "И Эс Эм" олон улсын дунд сургуульд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.
Тус сургууль нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/747 тоот “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар баталсан суралцагчдын хичээллэх болон амрах хугацааг зөрчсөн байгаа нь нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь заалтаар торгох шийтгэл оногдуулж, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж, сургалтын үйл ажиллагааг түр зогсоолоо.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Сэтгэгдэл ( 0 )