“Насны хишиг”-ээр ахмадуудад 50-250 мянган төгрөг олгоно

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 20

Энэ жилийн ахмад настнуудад зориулсан “Насны хишиг”-ийг 2019.01.20-ноос олгохоор болжээ. Энэ жилийн хувьд 160 мянган ахмадад “Насны хишиг” олгох бөгөөд улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

 

“Насны хишиг”- т хамрагдах ахмадуудад


  • 65-69 настай ахмад настанд 50 мянга
  • 70-79 настай бол 80 мянга
  • 80-89 настай бол 150 мянга
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгох юм.

 

“Насны хишиг”-т хамрагдахын тулд ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргана.

 

Харин хорих ангид ял эдэлж байгаа ахмадуудын хувьд мөнгө нь дансанд байршина. Эдгээр ахмадууд “Насны хишиг”-ээ авахыг хүссэн тохиолдолд гэр бүлийнхээ гишүүн буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах боломжтой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.25.111) 2019 оны 01 сарын 20

onoodor 2 toriin bank orloo, olgoogui bid medechgui geed bna,ta nar chudlaa yrichaa bolioochee, bid yg odoo avmaar bna.

0  |  0
зочин(202.9.43.27) 2019 оны 01 сарын 20

2018 оны насны хишигээ наадмаас хойш авах гэхлээр үргэлж санхүүжилт алга гэсээр он даваад байна.

0  |  0
Top