Одонтой ээжүүдийн миссийг ”Хүүхэд хамгааллын элч”-ээр нэрлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

Монголын сайхан ээжүүдийг төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа А.Дэлгэрцэцэгийг “Хүүхэд хамгааллын элч”-ээр батламжиллаа. Батламжийг өнөөдөр /2019.01.21/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яам /БСШУСЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гардуулав.

Нийгэмд гоо сайхнаар дамжуулан хүмүүнлэгийн бодлогыг дэлгэрүүлэх, энх тайван амар амгаланг тогтоох зорилгыг агуулж байдгаараа аливаа сайхан бүсгүйн тэмцээн онцлогтой, өргөн цар хүрээтэй болдог билээ.  

 

“Алунгаа  эх” төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Алдарт эх цахим нэгдэл”-ээс хамтран Одонтой эхчүүдийн дунд “Mrs Mongolia World-2018 Гоо ээж” улсын анхдугаар уралдааныг 2018 онд зохион байгуулсан.

 

“Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм” уриа бүхий тус тэмцээний ялагчаар дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг тодорсон бөгөөд тэрбээр 2019 оны гуравдугаар сарын 6-17-ны өдөр БНХАУ-д зохион байгуулах “Mrs International World” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.


А. Дэлгэрцэцэг: Хүүхэд хамгааллын элч болж, дуу хоолойгоо хүргэнэ гэдэг том хариуцлага
 


“Mrs Mongolia World-2018 Гоо ээж” уралдааны ялагч А.Дэлгэрцэцэг “Ээж хүнд маш их хүч байдаг. Үр хүүхдийнхээ төлөө хамгийн их санаа зовнидог, тэднийгээ хамгаалахын алхам тутамдаа тэмцэж чаддаг. Тийм хүчирхэг, сайхан эмэгтэйчүүд цуглах олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байгаадаа баяртай” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!


 

Батламж гардуулах ёслолын үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан "Олон нийтийн анхаарлыг хүүхэд хамгааллын асуудалд татах, уриалан манлайлах, бодит ажил өрнүүлэх, нөлөөлөхөд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гээд байр сууриа хуваалцлаа.

 

Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!


 

 


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.58) 2019 оны 01 сарын 21

холбоо барих: EMail:

0  |  0
Би(66.181.189.200) 2019 оны 01 сарын 21

Сайхан ээж байна. Ийм залуухан юм чинь дахиад олон хүүхэд төрүүлээрэй

0  |  0
Top