Төр засгаас монгол бичгийн хэрэглээний талаар удаа дараагийн шийдвэрүүд гарч, монгол бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар идэвхи санаачилга гарган ажиллахыг бүх шатны байгууллагуудад уриалж байгаа юм.
Монголын хүүхдийн зохиолчдын холбооноос санаачлан кирилл болон монгол хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүлийн анхны дугаарыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургууль, коллежийн оюутан залуус, эцэг эх, эрдэмтэн багш нарт зориулан эрхлэн гаргажээ. “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл нь хос бичгээр хүүхэд залууст зориулан гарч байгаа монголын анхны тогтмол хэвлэл юм.
Хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл нь монгол хүүхэд, залуусын унших дуртай тэдний оюуны хэрэгцээг хангасан оюунлаг, эрдэмлэг сэтгүүл болох зорилт тавьж байгаа ажээ. Тус сэтгүүл нь хүүхэд залуучуудад мартаж болшгүй үндэсний өв соёл, зан заншил, монгол ахуй, уламжлалын талаар таниулж, тэдний хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөө үзүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )