Хүннү Эйр ХХК-ийн 2013 оны 07 сарын 26-наас Монгол Улсад ашиглаж эхэлсэн JU-8883 бүртгэлийн дугаартай Фоккер 50 маягийн агаарын хөлөг өнөөдөр /2019.01.22/ сүүлийн нислэгээ Улаанбаатар-Говь-Алтай-Завхан-Улаанбаатар чиглэлд үйлджээ.
Үүгээр 2003 оноос Монгол Улсад нисч эхэлсэн Фоккер 50 маягийн агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаагаа зогсоож байгаа аж. Өнгөрсөн оны сүүлээр мөн Аэромонголиа авиа компанид ашиглагдаж байсан энэ төрлийн агаарын хөлөг үйл ажиллагаагаа зогсоосон билээ.
Энэхүү Фоккер-50 агаарын хөлөг нь Голланд улсад 1990 оны 04 сард үйлдвэрлэгдсэн бөгөөд ашиглагдаж эхэлснээсээ хойш нийт 46,930 цаг ниссэнээс Монголын орон нутаг болон бүс нутгийн хэмжээнд 13,467 цагийн 8,162 удаагийн буулт үйлдэж олон мянган зорчигч тээвэрлэсэн 28 жилийн түүхтэй агаарын хөлөг аж.
Монгол Улсад Фоккер-50 маягийн нийт долоон агаарын хөлөг нислэг үйлдэж байсан нь Ан-2, Ан-24 онгоцнуудын дараа гуравдугаарт орох үзүүлэлт гэнэ. Тус агаарын хөлөг нь хөөрөлт, буултын гүйлтийн зай харьцангуй бага, шороон зурвас дээр бууж хөөрөх боломжтой, орчин үеийн нислэгийн автомат удирдлага, хяналт навигацийн электрон системүүдээр тоноглогдсон манай орны нөхцөлд гойд тохирдог байжээ.
Энэхүү агаарын хөлгөөр Монголын үе үеийн нисгэгч нар нисч байсан бөгөөд одоо энэхүү агаарын хөлгөөс нислэгийн гараагаа эхэлсэн бөгөөд олон нисгэгчид Boeing-767, Boeing-737, ATR-72, ERJ-145 агаарын хөлгүүдээр амжилттай нисч байна.
Сэтгэгдэл ( 3 )
uuruu guytseegeed setgechikh , ongotsny khugatsaa ni duusaad
Ashiglah hugtsaa duussan yumuu zarsan yumuu yasan yum be? dutuu medee unshih hetsuu yumoo.
Eruult maani yavaad l baigaa yum baina. Tenger ni tselmeg,suult ni zoolon baig ee!